Хөдөлгөөнт
Сургалтын Төвийн эрхэм зорилго:
Нутгийн удирдлагыг
хөгжүүлэх сургалт семинаруудыг хөдөө орон нутагт зохион байгуулсанаар зөв
шударга, хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулахад нутгийн удирдлагын оролцоог
дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Хүний нийгэм хөгжин дэвших үндсэн гол түлхүүрүүдийн
нэг бол нутгийн удирдлага бөгөөд нийгэм хүн ардынхаа төлөө үйлчлэн зүтгэх
зүрх сэтгэлтэй, үнэнч шударга удирдагчид ард түмнээ сэргээн босгоход үнэтэй
хувь нэмэр оруулагчид билээ. Тиймээс Хөдөлгөөнт Сургалтын Төвийн үйл
ажиллагаа нь нутгийн удирдлагыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд нутгийн
удирдлагуудтай нягт хамтран ажилласнаар тэдний хэрэгцээ боловсролд нийцсэн,
тэдний цаашдын ажилд онцгой нэмэр болохуйц мэдлэг боловсролыг албан бус
сургалтаар дамжуулан олгох болно. Бид өөрсдийн хүч хүрэлцээ, нөөц
бололцооноосоо хамааран доорхи сэдвийн сургалтыг эхний удаа зохион байгуулан
хийх боломжтой. Үүнд:
1. Удирдагчийн
зарчим (Египэтээс
гарсан нь)
2. Удирдагч хүний
ёс суртахууны төлөвшилт
3. Удирдагч ба
менежмент
4. Удирдлага ба
хамтын ажиллагааны баг
5. Нутгийн
удирдлагын алсын хараа, эрхэм зорилго
6. Бүс нутгийн
төсөл, түүнийг хэрэгжүүлэх
Хэрэв та эдгээр
сургалтуудад хамрагдахыг хүсвэл, бидэнтэй холбоо барьж, танай нутаг бүсэд
хийх дараагийн удаагийн сургалтад хамрагдах боломжтой болно. Танд баярлалаа.