04/27/04 |
|
Хичээлийн Код: OT 103 “Египэтээс гарсан нь” ном Кредит: 2 Өмнөх холбоо: OT 100 Хуучин Гэрээний тойм Хичээл заах багш: Б. Мөнх-Эрдэнэ, утас 99244923 Өрөө: БСНТ 202 Имайл: Mojic@email.com Долоо хоногт Хичээллэх цаг: 2:2:2 (лекц, бие даалт, семинар) Хичээлийн зорилго: Энэ хичээлийн гол зорилго нь оюутнуудад ``Египетээс гарсан нь`` номыг тїїхийн агуулгаас нь ойлгох, уг номын теологийн ач холбогдлыг удирдлага болоод теологийн талаас тайлбарлан ойлгох, зарим чухал ач холбогдол бїхий бїлгийг нарийн задлан ойлгоход туслана Оюутанд олгох мэдлэг: Эртний Египетийн зан заншлийг ойлгон таних, тэдний доор 430 жил боолчлогдон амьдарч байсан Израль үндэстний аж амьдрал ахуй нөхцлийг судлах мэдэх, мөн Изральчууд хэрхэн тэрхүү Египетийн асар хүнд боолчлолоос чөлөөлөгдөн эрх чөлөөтэй ард түмэн болж, Синай уулан дээр хуулийг хүлээн авч байгаа талаар нарийвчлан судална. Мөн Изральчуудын удирдагч Мөшэгийн амьдрал, удирдлагын чадварыг онцлон судална. Оюутанд олгох чадвар: Израль үндэстэн анх үүсэн бий болох үеийн анхдагч суурийг бие даан ойлгох, тэгсэнээр Изральчуудын амьдрал ахуйд Синайн гэрээ хэрхэн ач холбогдолтой гэрээ болох үндэслэлийг тайлбарлах чадвартай болно. Оюутанд олгох дадал: Энэ номыг судалснаар оюутан бүр Хуучин Гэрээний бусад номыг түүхэн үндэслэл талаас нь ойлгон унших дадлыг эзэмших болно Үндсэн сурах бичиг: Bright, John. A History of Israel. London: SCM Press, 1980. Butler, Trent C. Disciple’s Study Bible. Nashville: Broadman & Holman Publishers. 1988. Cole, Alan. Exodus. TOTC. London: Tyndale Press, 1973. Kelly, Page H. Exodus: called for redemptive mission. Nashville: Convention Press, 1977. Wolf, Herbert. An introduction to the Old Testament Pentateuch. Chicago: Moody Press, 1991. Нэмэлт материал: Изральчуудын түүхтэй холбоотой бусад сурах бичгүүд Багшийн 70 оноо: Хичээлийн ирц 5 Явцын сорил – 1 10 Явцын сорил – 2 10 Бүлгийн толилуулга 20 Бие даалт (эссэ) 30 Улирлын шалгалт: 2 цагийн шалгалт 30 НИЙТ ОНОО: 100 70 онооны тайлбар: Явцын сорилыг хичээлийн туршид 2 удаа, 5 дахь болоод 10 дахь долоо хоногийн үед оюутан бүр интэрнэт дээр өгнө. Интэрнэтийн хаяг нь: http://quizstar.4teachers.org ороод, student сайт дээр username: ubtc, password нь оюутан бүр журналын дугаар байна. Сорилын хугацаа 15 минут байх бөгөөд тухайн долоо хоногийн Баасан гаригийн 17:00 гэхэд сорил авах цаг хаагдах болно. Бүлгийн толилуулгыг (энэ нь семинарын хичээл) доорхи сэдвийн аль нэгийг сонгон, багшийн хувиарласан баг бүр 15 минутын толилуулгыг хичээлийн 6-10 долоо хоног бүр семинарын цаг дээр хийнэ. Толилуулгын сэдэв: Мосэгийн удирдлагын чадвар, менежмент Синайн гэрээн ач холбогдол Оюутан бүр бие даан 700-800 үгтэй эссэ бичнэ. Эссэг хурааж авах эцсийн хугацаа 15 дахь долоо хоногийн Баасан гаригийн 16:00. Эссэ бичихэд ном зүйн тоо доод тал нь 7 байна. Эссэ бичих стандартын дагуу эссэг бичин хугацаанд нь өгнө. Доорхи сэдвүүдээс нэгийг нь сонгон бичнэ. Эссэ бичих сэдвүүд: 1. Изральчуудын амьдралд Чөлөөлөлтийн үйл явц хэрхэн нөлөөлсөн бэ? 2. Изральчуудтай байгуулсан Синайн гэрээ тэдний амьдралд яагаад чухал үүрэг гүйцэтгэх болсон бэ? 3. Майхан сүмийн теологи 4. Чөлөөлөлтийн түүх ба шинэ гэрээний хоорондын холбоо Бие даалтын сэдвүүд :
Онолын хичээлийн сэдэвчилсэн тӨлӨвлӨгӨӨ:
Семинарын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
This site was last updated 04/26/04