Библийн Нэгдсэн Сургалтын Тєв
Египетээс гарсан нь
(Удирдлагын Зарчим)
Хичээлийн Код: OT 103 “Египэтээс гарсан нь” ном
Кредит: 2
Өмнөх холбоо: OT 100 Хуучин Гэрээний тойм
Хичээл заах багш: Б. Мөнх-Эрдэнэ, утас 99244923
Өрөө: БСНТ 202
Имайл: Mojic@email.com
Долоо хоногт
Хичээллэх цаг: 2:2:2 (лекц, бие даалт, семинар)
Хичээлийн зорилго: Энэ хичээлийн гол зорилго нь оюутнуудад ``Египетээс гарсан нь`` номыг тїїхийн агуулгаас нь ойлгох, уг номын теологийн ач холбогдлыг удирдлага болоод теологийн талаас тайлбарлан ойлгох, зарим чухал ач холбогдол бїхий бїлгийг нарийн задлан ойлгоход туслана
Оюутанд олгох мэдлэг: Эртний Египетийн зан заншлийг ойлгон таних, тэдний доор 430 жил боолчлогдон амьдарч байсан Израль үндэстний аж амьдрал ахуй нөхцлийг судлах мэдэх, мөн Изральчууд хэрхэн тэрхүү Египетийн асар хүнд боолчлолоос чөлөөлөгдөн эрх чөлөөтэй ард түмэн болж, Синай уулан дээр хуулийг хүлээн авч байгаа талаар нарийвчлан судална. Мөн Изральчуудын удирдагч Мөшэгийн амьдрал, удирдлагын чадварыг онцлон судална.
Оюутанд олгох чадвар: Израль үндэстэн анх үүсэн бий болох үеийн анхдагч суурийг бие даан ойлгох, тэгсэнээр Изральчуудын амьдрал ахуйд Синайн гэрээ хэрхэн ач холбогдолтой гэрээ болох үндэслэлийг тайлбарлах чадвартай болно.
Оюутанд олгох дадал: Энэ номыг судалснаар оюутан бүр Хуучин Гэрээний бусад номыг түүхэн үндэслэл талаас нь ойлгон унших дадлыг эзэмших болно
Үндсэн сурах бичиг: Bright, John. A History of Israel. London: SCM Press, 1980.
Butler, Trent C. Disciple’s Study Bible. Nashville: Broadman & Holman Publishers. 1988.
Cole, Alan. Exodus. TOTC. London: Tyndale Press, 1973.
Кelly, Page H. Exodus: called for redemptive mission. Nashville: Convention Press, 1977.
Wolf, Herbert. An introduction to the Old Testament Pentateuch. Chicago: Moody Press, 1991.
Нэмэлт материал: Изральчуудын түүхтэй холбоотой бусад сурах бичгүүд
Багшийн 70 оноо: Хичээлийн ирц 5
Явцын сорил – 1 10
Явцын сорил – 2 10
Бүлгийн толилуулга 20
Бие даалт (эссэ) 30
Улирлын шалгалт: 2 цагийн шалгалт 30
НИЙТ ОНОО: 100
70 онооны тайлбар: Явцын сорилыг хичээлийн туршид 2 удаа, 5 дахь болоод 10 дахь долоо хоногийн үед оюутан бүр интэрнэт дээр өгнө. Интэрнэтийн хаяг нь: http://quizstar.4teachers.org ороод, student сайт дээр username: ubtc, password нь оюутан бүр журналын дугаар байна. Сорилын хугацаа 15 минут байх бөгөөд тухайн долоо хоногийн Баасан гаригийн 17:00 гэхэд сорил авах цаг хаагдах болно.
Бүлгийн толилуулгыг (энэ нь семинарын хичээл) доорхи сэдвийн аль нэгийг сонгон, багшийн хувиарласан баг бүр 15 минутын толилуулгыг хичээлийн 6-10 долоо хоног бүр семинарын цаг дээр хийнэ.
Толилуулгын сэдэв:
Мосэгийн удирдлагын чадвар, менежмент
Синайн гэрээн ач холбогдол
Оюутан бүр бие даан 700-800 үгтэй эссэ бичнэ. Эссэг хурааж авах эцсийн хугацаа 15 дахь долоо хоногийн Баасан гаригийн 16:00. Эссэ бичихэд ном зүйн тоо доод тал нь 7 байна. Эссэ бичих стандартын дагуу эссэг бичин хугацаанд нь өгнө. Доорхи сэдвүүдээс нэгийг нь сонгон бичнэ.
Эссэ бичих сэдвүүд:
1. Изральчуудын амьдралд Чөлөөлөлтийн үйл явц хэрхэн нөлөөлсөн бэ?
2. Изральчуудтай байгуулсан Синайн гэрээ тэдний амьдралд яагаад чухал үүрэг гүйцэтгэх болсон бэ?
3. Майхан сүмийн теологи
4. Чөлөөлөлтийн түүх ба шинэ гэрээний хоорондын холбоо
Өдөр |
Сэдэв |
Тэмдэглэл |
4 |
Египэтээс гарсан нь номыг хоёр удаа бүтэн унших |
1 оноо |
5 |
Изральчуудын Египет дэхь амьдралыг судлах |
1 оноо |
6 |
Эртний Египэтийн зан заншил, ахуй амьдрал |
1 оноо |
7 |
Изральчуудын амьдралын онцлог |
1 оноо |
8 |
Мосэгийн амьдрал гарсан үндсэн эргэлтүүд |
1 оноо |
9 |
Мосэгийн удирдагчийн амьдралын үндсэн хэсгүүд |
1 оноо |
10 |
Дээгүүр өнгөрөх баярын ач холбогдлыг ойлгох |
1 оноо |
11 |
Эссэ бичих сэдвийг сонгох |
|
12 – 15 |
Эссэ бичих судалгааны цаг, эссэ бичих, шалгуулах |
23 оноо |
НИЙТ ОНОО |
30 оноо |
Онолын хичээлийн сэдэвчилсэн тӨлӨвлӨгӨӨ:
хоног |
Сэдэв |
Цаг |
Тэмдэглэл |
1 |
Номын тїїхэн ач холбогдол |
2 |
|
2 |
Египет дэхь соёл иргэншил
|
2 |
|
3 |
Египет дэхь Изральчуудын амьдрал |
2 |
|
4 |
Ном бичигдсэн їе, зохиолч
|
2 |
|
5 |
Бурханы талаарх теологи |
2 |
|
6 |
Израль їндэстэн
|
2 |
|
7 |
Синайн Гэрээ
|
2 |
|
8 |
Чєлєєлєлтийн тїїхийг ойлгох нь |
2 |
|
9 |
Удирдлагын онол, Мосэ – залуу удирдагч |
2 |
|
10 |
Удирдлагын тогтвролжилт, Мосэ - удирдагч |
2 |
|
11 |
Удирдлагын залгамж холбоо, Мосэ - халамжлагч |
2 |
|
12 |
Номын бүтэц, зохион байгуулалт |
2 |
|
13 |
1 – 4р бүлэг |
2 |
|
14 |
11 – 13р бүлэг |
2 |
|
15 |
19 – 24р бүлэг |
2 |
|
Нийт лекцийн цаг |
30 |
|
Семинарын хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:
Өдөр |
Сэдэв |
Тэмдэглэл |
6 |
1р бүлгийн толилуулга |
Семинарыг Лхагва гаригийн үдээс хойш 15:00 цагт 202 өрөөнд |
7 |
2р бүлгийн толилуулга |
|
8 |
3р бүлгийн толилуулга |
|
9 |
4р бүлгийн толилуулга |
|
10 |
5р бүлгийн толилуулга |
Хичээлийн агуулга:
1. Тїїхийн агуулга 4 цаг
2. Номын теологийн їндэс 8 цаг
3. Удирдлагын зарчим 6 цаг
4. Гол бїлгїїдийн нарийвчлал 12 цаг
1. Тїїхийн агуулга (4 цаг)
a. Номын тїїхэн ач холбогдол
b. Египет дэхь соёл иргэншил
c. Египет дэхь Изральчуудын амьдрал
d. Ном бичигдсэн їе
e. Зохиолч
2. Номын теологийн їндэс (8 цаг)
a. Бурханы талаарх теологи
b. Израль їндэстэн
c. Синайн Гэрээ
d. Чєлєєлєлтийн тїїхийг ойлгох нь
3. Удирдлагын зарчим (6 цаг)
a. Залуу Мошэ
b. Дуудагдсан Мошэ
c. Удирдагч Мошэ
d. Эцэг Мошэ
4. Гол бїлгїїдийн нарийвчлал
a. Номын бїтэц, зохион байгуулалт (12 цаг)
b. 1 – 4 бїлэг
c. 11 – 13 бїлэг
d. 19 – 23 бїлэг
Bibliography
Bright, John. A History of Israel. London: SCM Press, 1980.
Butler, Trent C. Disciple’s Study Bible. Nashville: Broadman & Holman Publishers. 1988.
Cole, Alan. Exodus. TOTC. London: Tyndale Press, 1973.
Kelly, Page H. Exodus: called for redemptive mission. Nashville: Convention Press, 1977.
Wolf, Herbert. An introduction to the Old Testament Pentateuch. Chicago: Moody Press, 1991.
1. Тїїхийн агуулга
Номын Тїїхэн Ач Холбогдол:
1. ЕГ нь ном Эхлэл номын їргэлжлэл юм. Ном эхлэхдээ Иаковын 12 удмын нэрсээр эхэлдэг. Энэ нь ЕЭ ний єєрийн хїмїїст амласан амлалтын їргэлжлэл бєгєєд Аврахаам, Исаак, Иаков нар амласан тэр амлалт ЕЭ ний хїч чадлын дор хэрхэн їргэлжилж байгааг харуулахыг зорьсон юм.
2. ЕГ ном нь Израль їндэстнийх нь хувьд итгэлийн тулгын чулууг тавьсан байдаг. ЕЭ ний сонгогдсон ард тїмний хувьд Тїїний сонгогдсон ард тїмэн хэрхэн амьдрах ёстойг хуульчлан єгсєн тїїхийн їеийг бичиж їлдээсэн байдаг. Єєрєєр хэлбэл, Синай ууланд байгуулсан тэр гэрээ нь Изральчуудын хувьд їндэстнийх нь хувьд Нэг Эзэнд итгэх тэр итгэлийнх нь суурь болсон байдаг.
3. ЕГ нь ЕЭ ний аугаа их хїч чадлын талаар, Изралийг сонгосон тэр сонголт нь зєвхєн Тїїний хайр болоод амлалтаас їїдэн гарсан гэдгийг харуулдаг. Хууль нь ЕЭ ний Изралийг сонгосон шалтгаан биш гэдгийг, харин Тїїний ивээл хайранд Изральчууд хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тоймчилж єгсєн байдаг. Єєрєєр хэлбэл, хууль тэднийг сонгох шалтгаан нь байгаагїй юм.
4. Чєлєєлєлтийн їйл явц, Дээгїїр Єнгєрєх баяр нь ЕЭ ний гэмийн чєлєєлєлтийн дїр зургийг илтгэн харуулсан байдаг. Хурганы цусыг хаалганыхаа тотгонд, хатавчинд арчсан болгон аврагдсан байдаг шиг Есїсийн цусаар хїн тєрєлхтний гэм уучлагдана гэдгийг энд тодорхой хэлсэн байдаг.
Египетийн соёл иргэншил:
Египет, хойд талаас Газрын Дундад Тэнгисээс урагшаа Нил мєрний анхны хїрхрээ хїрвэл 880 км зайнд, хойноосоо урагшаа сунаж тогтсон газрыг эзэлдэг. Изральчууд энэ газар нутагд Иосээф Мєшэ хоёрын хоорондох 430 жилийн тїїхэнд амьдарч байсан бєгєєд Есїс нялх байхдаа тїр зуур амьдарч байсныг тэмдэглэсэн байдаг (Maт 2:13-15).
Египет нь “хоёр нутгууд” буюу Дээд ба Доод газар хэмээн нэрлэгддэг байсан бєгєєд хар нутаг гэж ч дуудагддаг байсан.
Библид Египетийг Мизраам хэмээн нэрлэдэг нь уг улсыг їндэслэгч Хамын нэгэн хєвгїїдийн нэрээр нэрлэжээ. (Эхлэл 10:6; 1 Судар 1:8).
МЭЄ 3000 – 300 оны хоорондох уг улсын тїїхийг 30 єєр хаадын угсаатны удам судрыг їндэслэн бичсэн байдаг.
Египетийн тїїхийг эдгээр бїх хаадууд, угсаатны тїїхийг эмхэтгэн ГУРВАН том хэсэгт хуваадаг, Хуучин Хаант Улс (МЭЄ 2700-2200); Дундад Хаант Улс (МЭЄ 2000-1800); and Шинэ Хаант Улс (МЭЄ 1570-1100).
Шинэ Хаант Улсын дараагаар уг нутаг бусад харийнхний дарлалд ээлж дараалан орж байсан байна (Итиоф, Перс, Грек, Ром).
МЭЄ 3000 жил, Аврахамаас 1000 жилийн ємнє, бїх Египет нэгэн хааны дор Мэмпис хэмээх газар тєвлєрч байв. Хуучин Хаант Улсын їед алдарт Пирамидууд баригдсан аж.
Дундад Хаант Улсын тїїх Аврахамын амьдарч байсан їетэй нэгэн їед таарч байгаа юм. Олон жижиг эрх мэдлийн тєлєєх тэмцлээс болж хїч нь суларч байсан тэр їеээс ангижран Египет дахин нэгдэж эхэлсэн байна. Хєдєє аж ахуй, тєвлєрсєн засаглал, харийнхний хїчийг сулруулсан байдал, ємнєд болон баруун талуудад хамгаалалтын цамхагуудыг босгосон, худалдаа, Синай уулнаас олборлосон олборлолт зэрэг нь уг улсын дэвшилт хєгжилтийг харуулж байна.
Сулралтын їе буюу МЭЄ 1750 – 1570 оны хугацаанд Египет бус хїмїїс уг нутгийг эзэгнэж эхэлсэн байна. Хиксос (Hyksos) буюу хариас ирсэн захирагч хэмээх хэсэг бїлэг хїмїїс засаглалыг барьж байсан бєгєєд Иосээфийн амжилтын їе энэ їед хамаардаг юм. Учир нь гадныхан энэ цаг їед удирдлагын ажилд их ажиллаж байсан байна. Гэхдээ Эзэний ивээл Иосээфтэй хамт байсан нь тїїний аугаа ажил хийх их замыг нээн єгсєн юм.
Шинэ Хаант Улсын їе (МЭЄ 1575 – 1100) нь Мєшэхийн тєрєхийн яг ємнєх їеээс зєнч Самуелийн їе хїртэл хамарч байгаа юм. Египэтчїїд Хиксосчуудыг хєєн гарган, Египэтийг дахин нэгтгэсэнээр энэ шинэ їе эхэлсэн байдаг. Шинэ хаанчлал Иосээфийг мэддэггїй хаадуудаар эхэлсэн (Еги. 1:8) бєгєєд Еврейчїїдийг хавчин, Рамэсэс ба Питом (Pithom and Rameses) хотуудыг бариулж байсан байна (Еги. 1:11). Eврейчїїд нь їндэстний аюулгїй байдалд занал учруулагч харийнхан хэмээн їзэгдэж байсан бєгєєд тийнхїї тэд боолчлогдох болсон байна (Еги. 1:10).
Олон хїмїїс Амэнхотэп 2 (Amenhotep II) бол Чєлєєлєлтийн їеийн фарон байсан гэж итгэдэг. Чєлєєлєлтийн їйл явц Египэтчїїдэд хэрхэн нєлєєлсєн нь тодорхой биш бєгєєд Египэтчїїд єєрсдийн зан заншлийн дагуу Еврейчїїдэд хэрхэн ялагдсан, 10 гамшиг хэрхэн болсон талаар ялагдлын ямар нэг зїйл бичиж їлдээгээгїй байдаг. Харин хэдэн жилийн дараа, Шинэ Хаанчлалын їед, Акенатэн (Akhenaten) хааны їед Тебес дэхь (Thebes) Амоны шїтлэгийг болиулан Египэтчїїдийг нэг бурханд итгэх итгэл рїї дагуулж байсаныг илтгэнэ.
Египэтчїїдийн Шашин:
Тэд олон бурхдад шїтэх шашинтай байсан. Эдгээр олон бурхадууд нь бие шинж чанарыг хадгалсан байдаг, жишээ нь, Нил, нар ба дэлхийн бурхан гэх мэт. Гэвч зарим бурхад нь хоосон чанартай байсан бєгєєд жишээлбэл мэргэн ухаан, зєв шударга, эмх цэгцийн бурхан гэх мэт. Зарим бурхдууд їндэсний хэмжээнд зарим нь нутгийн хэмжээнд шїтэгддэг байсан. Олон хотууд єєрсдийн шїтлэгтэй байсан бєгєєд тэдгээр нь уг хотыг манаж байдаг гэдэгт итгэдэг байсан байна. Гэвч охин тэнгэр Нат (Nut), газрын бурхан Жэб (Geb), нарны бурхан Рэ (Re) гэх мэт байгалийн бурхад улс даяар шїтэгддэг байжээ.
Египэтчїїд амьдралын бїх хэсэгт бурхадын оролцоо байдаг гэдэгт итгэдэг байсан байна. Бурхадууд бороог оруулан, ургацад нєлєєлєн, амьдрал ба їхлийг тодорхойлон, бїх зїйлсийн ард байдаг гэж итгэдэг байсан ба амьдралын ямар нэг асуудалд байгалийн талаас нь ямар нэг хариулт єгдєггїй байсан байсны учир нь тэдний хувьд шашин амьдралынх нь бїх л талын салшгїй хэсэг нь байсан.
Тэдний энэ олон бурхдууд ихэвчлэн амьтдын (бух, матар, ухна гэх мэт) эсвэл хагас амьтан хагас хїний дїрстэй байсан байсан бєгєєд ямар нэгэн сїмд шїтэгддэг байсан байна. Их том сїмїїд ихээхэн хэмжээний газар нутгийг хамран баригдаж байсан бєгєєд энэ бїх ажлыг хариуцсан олон тооны сїмийн зэрэгтэнгїїд байсан байна.
Египетчїїдийн хувьд Фароаныг бурхан хэмээн хїндэтгэдэг байсан. Хаанчлалынхаа їед тэрээр Рэ бурханы хїї болоод Хорус бурханы биед хувирсан дїр хэмээн шїтэгддэг байсан бєгєєд тїїнийг їхсэний дараа тэрээр Осирис бурхан болсон хэмээн їздэг байжээ. Тиймээс тэрээр орчлонгийн бурхад ба хїмїїсїїдийг хоорондын зууч хэмээн хэлэгддэг байсан. Ийм учраас тэр їндэстний хувь заяаг атгагч нэгэн болж шїтэгддэг байсан юм.
Осирис (Osiris) бурханы хїндэтгэх нь Египетийн шашны нэг том хэлбэр байв. Осирис нь газрын доорх зїйлсийн хаан хэмээгддэг байсан бєгєєд їхсэний дараа хїмїїс тэнд очдог гэнэ.
Шинэ Хаанчлалын їед гурван бурхад онцгой анхаарал татаж байсан байна. Тэдгээр нь Амон, Рэ мєн Ртах гурав байсан (Amon, Re, and Ptah). Нэгэн єгїїлэлд тэдгээр гурав нь Египетийн нэгэн бурханы гурван єєр дїр хэмээн єгїїлдэг байна. Гэвч Мєшэ болоод Изралийн хєвгїїдийн Египетийн шашны амьдралд їзїїлсэн нєлєєний талаар бичигдээгїй байна.
Египет дэхь Изральчуудын амьдрал:
Еврейчїїд Египетэд ирж суурьшсан їе нь Иаковын удмын 70 хїн их єлсгєлєнгєєс зугтан Иосээф сайдын тушаалаар нїїдэллэн ирсэн тэр цагаас эхэлдэг (Эх 46:8 - 27, 47:27). 430 жилийн турш Изральчууд тэнд амьдарсан бєгєєд тооны хувьд маш хурдан єсєж їржсэн байна (ЕГ. 12:40-41, 38:26). Шинэ Хаант Улсын їед Египэтчїїд Хиксосчуудыг хєєн гарган, Египэтийг дахин нэгтгэсэнээр харийнхнийг мєн хавчин гадуурхах болсон байна. Шинэ хаанчлал нь Иосээфийг мэддэггїй хаадуудаар эхэлсэн (Еги. 1:8) бєгєєд Еврейчїїдийг хавчин, Рамэсэс ба Питом (Pithom and Rameses) хотуудыг бариулж байсан байна (Еги. 1:11). Eврейчїїд нь їндэстний аюулгїй байдалд занал учруулагч харийнхан хэмээн їзэгдэж байсан бєгєєд тийнхїї тэд боолчлогдох болсон байна (Еги. 1:10). Тэд боолчлолын дарлалд, єєрсдийн ууган хїїгээ алуулах тэр аймшигт аюулын цаг їед амьдарч байсан юм (ЕГ. 1:16, 22).
Ном бичигдсэн їе ба зохиолч:
Мєсэ Пентатухын таван номыг бичсэн хэмээн їздэг. ЕГ номын 17:14 дээр Эзэн Мєсэг Амалекчїїдэтэй хийсэн тулааны талаар бичиж їлдээх талаар хэлсэн бол Синай уулан дээр Мєсэ Эзэний хэлсэн їгс ба хуулиудыг бичсэн гэж байдаг (ЕГ. 24:4, 34:27). Дэд хууль номын 31:24 болон бусад ишлэлїїд дээр Мєсэ Эзэнээс ирсэн заавар болоод хуулиудыг бичиж дуусгалаа гэсэн тэмдэглэлїїд байдаг юм. Їїнээс гадна Мєсэ энэ бїх номыг бичих хэл бичгийн боловсролтой байсан гэдгийг бид Їйлс номын 7:22 харж чадна. Хэдий тийм боловч Мєсэд энэ бїх л тїїхийг бичихэд тусалж байсан, мєн тїїнийг нас барсны дараах тэмдэглэлїїдийг єєр хїмїїс їргэлжлїїлэн бичсэн гэдгийг бид бас хїлээн авах хэрэгтэй юм. Мєсэгийн хуулийн ном хэмээн Иошуагийн 8:31 болоод 23:6 тодорхойлогдсон байхад 2 Хаант 18:6, 23:2, Езра 6:18, Иехемиа 13:1 дээр Пентатухын номуудыг Мєсэгийн нэртэй холбон хэрэглэсэн байдаг жишээнїїд нь эдгээрийг бичиж їлдээхэд зориулагдсан Мєсэгийн хувь нэмрийг тод гаргасан байна. Шинэ Гэрээн дээр ч гэсэн, Марк 12:26, Луух 16:29, 31, 24:27, Їйлс 26:22, Мєсэгийн тодотголыг хуулийн номуудтай холбон хэлсэн байдаг.
2. Номын теологийн їндэс (8 цаг)
а. Бурханы талаарх теологи
б. Израль їндэстэн
в. Синайн Гэрээ
г. Чєлєєлєлтийн тїїхийг ойлгох нь
А. Бурханы талаарх теологи
1. Бурхан бол гэрээг байгуулагч, гэрээг хадгалагч Бурхан
Тэрээр єєрийн Аврахаам, Исаак, Иаков нартай гэрээгээ санан, энэ нь Изральчуудыг Египетээс аврах гол шалтгаан нь болсон байдаг. “Эхлэл 15:13,ЕГ12:40”. Аврахаамтай байгуулсан гэрээг шинэчлэн одоо тїїний їр удамтай байгуулж байна “ЕГ 19 – 20, 35”.
2. Бурхан бол тїїхийн Эзэн
Эзэн бол зєвхєн хувь хїний итгэлийн Эзэн бус, бас тїїхийн, їндэстнїїдийн Эзэн гэдгийг ойлгох нь хэрэгтэй. Тэрээр Фароаны зїрхийг хатууруулсан хамгийн гол шалтгаан бол Египетчїїд ч гэсэн Тїїнийг Эзэн мєн гэдгийг мэдїїлэх зорилготой байсныг бид ЕГ 3:19, 4:21, 6:6, 7:3, 7:17, 10:1, 11:9. Эзэний їзїїлсэн 10 гамшгийг бид харахдаа Тэр бол цор ганцаар бїхнийг, байгалийн їзэгдлийг удирдагч гэдгийг олж харж чадна. Египетчїїдийн шїтэж байсан тэр олон бурхадууд юу ч хийх чадалгїй, єчїїхэн гэдгийг ЭЗэн батлан харуулсан юм. Тэр улаан тэнгисээр Єєрийн ард тїмэн гаргахдаа хїчирхэг Египетийн армийг сїйрэлд авчирсан нь зєвхєн Тэр хїчирхэг гэдгийг, Тэр бол улс тїмний тїїхийг удирдагч гэдгийг дахин харуулсан юм “ЕГ 15:1-21”.
3. Бурхан дарлуулагчдыг ємгєєлєгч єршєєлт Эзэн
3:7-10 дээр Тїїний єршєєлт, энэрэнгїй шинж чанарыг харуулсан байдаг. Тэрээр Єєрийн хїмїїсийн гуйлт, залбиралыг сонсогч, дарлуулан зовогчдын нулимсыг харагч, ємгєєлєгч, бас їїний тєлєє їйлдэгч Эзэн гэдгийг харуулж байна. Тэр зєвхєн хїчирхэг Бурхан бус, мєн хамгаалагч єршєєнгїй энэрэнгїй Эзэн гэдгийг бид энэ тїїхээс харж чадна.
4. Бурхан єєрийгєє зориулагч удирдагчдыг дуудагч, хамтран ажиллагч Эзэн
Эзэн єєрийн удирдагчдыг дууддаг, тэдэнтэй хамтран ажилладаг. Мєсэ, Аарон, Мєсэгийн хадам эцэг Зэтро гэх мэт єєрсдийг зориулагч удирдагчдын тїїхийг бид харж чадна “ЕГ 3-4, 18”. Боолчлолын байдалд олон жил байсан тэр эмх замбараагїй олон зуун хїмїїсийг цэргийн зохион байгуулалттай їндэстэн болгон хувиргана гэдэг удирдагчийн их зїтгэл, ухралтгїй байдлын їр дїн юм.
5. Бурхан ариун бєгєєд ариун шударга амьдралыг хїсдэг Эзэн
Бурхан бол ариун ЕГ 3:5 дээр Тэр єєрийн ариун байдлыг Мєсэд эхэлж ойлгуулсан байгаа. Тиймээс Тэр єєрийн хїмїїсийг ариун байдалд дуудсан байдаг ЕГ 20:1-17, 19:10-25. Тїїний ариун болоод шударга зан чанарын илэрхийлэн болон Синайн гэрээ Тїїний ард тїмэн єгєгдсєн бєгєєд Тїїний хїмїїс ариун їндэстний хувьд энэ гэрээг сахин їїгээр дамжуулан бусад їндэстнїїд Тїїнийг Эзэн гэдгийг харах болно 19:1-6.
6. Бурхан хїндэтгэлийг авагч бєгєєд Єєрийн дуулгаварт тїмний дунд оршигч Эзэн
Тэрээр хїмїїсээс хєндий хол оршигч Эзэн бишээ. Египетээс гарах тэр аялалд Тэрээр Єєрийн хїмїїст галын болоод їїлэн баганаар хамт байсан ЕГ 13:21-22, 14:19-20. Нэгэнт гэрээ байгуулагдсан дараагаар Тэрээр майхан гэр барихыг зааварчилсан ЕГ 25-40 бєгєєд энэ нь нїїдэлчин їндэстний хувьд буулгах дахин барихад хялбар загвараар хийгдсэн байна. Энэ хїндэтгэлийн гэрийг барих гол утга учир нь Эзэн Єєрийн ард тїмний дунд орших їйл явцыг илтгэсэн юм. Энэ нь бїх овгуудын буудлын голд баригдах ёстой байсан бєгєєд энэ нь Эзэн Єєрийн хїмїїсийн амьдралын голд байх ёстой гэдгийг билэгдсэн. Хамгийн гол нь Эзэний Єєрийнх оршихуй хамт байх нь чухал байсан ЕГ 40:34-38. Эзэний оршихуй илэрхийлэл номын эхэнд нэгэн єєрийгєє гологч Мєсэд їзэгдсэн бол номын тєгсгєлд Эзэний оршихуй ард тїмний дунд ирсэн нь Тэрээр єєрийн дуулгаварт ард тїмний дунд хїндэтгэл дотор оршигч гэдгийг харуулсан бєгєєд итгэлийн амьдралын хамгийн гол суурь нь Тэр бидний дунд оршин байх нь, бидний амьдралын тєв байх нь чухал юм.
Б. Израиль Їндэстэн
1. Израль їндэстэн бол Эзэний сонгогдсон ард тїмэн.
Израль эхэлж Эзэнийг сонгоогїй харин Эзэн єєрєє Изралийг сонгосон нь Тїїний мєнхийн тєлєвлєгєєний дагуу байсан юм. Тэд єєрсдєє хїчтэй болоод их гїрэн байснаар тэд сонгогдоогїй. Бурхантай байгуулсан гэрээ нь Изральчуудыг бусдаас ялгаатай болгосон байдаг. Бурхан тэднийг ийнхїї тусгайлан дуудсан нь тэд ямар нэгэн гавьяатай їйлс хийснийхээ тєлєє биш, мєн зєвт байсныхаа тєлєє биш, хэмжээгээрээ аугаа їндэстэн байсныхаа тєлєє биш бєгєєд зєвхєн Бурхан єєрийнхєє хайрын їндсэн дээр мєн єєрийн амлалтын їндсэн дээр тэднийг дуудсан юм.
євєг эцгїїдэд амлагдсан ДХ 4:31, 6:18,23, 7:8, 8:1, 9:5, 13:17, 19:8, 26:15, 31:20, 34:4
Египтээс аварсан ДХ 5:6, 6:12, 7:8, 8:14, 9:26, 13:5, 15:15, 21:8, 24:18
Дайснуудыг нь ялсан ДХ 2:24_3:11
ДХ 32:8_15 дээр энэ бїхнийг улам тод гаргасан байгаа бєгєєд ДХ 26:19 Бурханы ирээдїйд хийх зїйлсийг хэлсэн байдаг.
Тэд єєрсдийнхєє шударга зєвт байсны тєлєє сонгогдоогїй. Ханаанчуудын талаар ДХ 9:4_6 дээр хэлсэнчлэн Изральчууд ч гэсэн зєвт бус хїмїїс гэдгийг хэлсэн байдаг. Хєшїїн хїзїїтэй ард тїмэн ДХ 9:4_6, 13, 10:16, 31:27, эсэргїї ДХ 9:24, 31:27, єєрсдийнхєє хариуцлагыг бїрэн биелїїлэх чадваргїй ДХ 31:16_18, 32:15_35, аугаа їндэстэн байсныхаа тєлєє сонгогдоогїй ДХ 7:7.
Изральчуудын євєг дээдэст амласан тэр амлалтын дагуу Бурхан энэ бїхнийг хийж байгаа 4:31, 6:18,23, 7:8, 8:1, 9:5, 13:17, 19:8, 26:15, 31:20 34:4.
2. Израль їндэстэн бусад їндэстнїїдэд Эзэний гэрэл болох учиртай.
Тэд дуудагдсан нь тэдэнд маш аугаа їїрэг хариуцлага ноогдсоныг бас гэрчилж байгаа юм. Їїний нэг том зїйл нь бол Изральчууд бусад їндэстнїїдийн дотор гэрэл болох гэрчлэл байх ёстой байлаа. Яагаад, юуны тулд Бурхан Изральчуудыг сонгосон бэ. Тэднийг сонгосноор юуг Бурхан харахыг хїссэн бэ.
ДХ 4:6_8 энэ бїхний зорилгыг бичсэн байдаг. Хамгийн гол нь Изральчууд бусад їндэстнїїдэд гэрэл болохын тулд сонгогдсон байгаа.
Хоёр зїйл энд тодорхойлогдон хэлэгдсэн байгаа. 1. Их Эзэний оршихуй тэдэнтэй ойр байгаа. Их Эзэний тэдний залбирлыг сонсон хариулах нь Изральчууд Бурхантай ойртон дотноссон харьцааг илэрхийлж байгаа 2. Тора буюу хуулиудыг даган сахиснаараа бусад їндэстний дунд тэр гэрлийг харуулж чадна. Нэгэнт Их Эзэн тэднийг сонгон авч ивээхээр шийдсэн тул Изральчуудын хувьд Тїїний єгсєн хууль дїрмийн дагуу амьдарсанаараа тэр хариуцлагыг їїрэг ёстой болсон.
ДХ 28:9_10 сонголт ба дагалтын чухлыг хэлсэн байдаг.
Хуулийг дагах нь ариун байдал руу тэднийг авчирна харин ариун амьдарснаараа тэд гэрэл болж чадах юм.
3. Израль їндэстэн Эзэнд Хайр ба Їнэнч байдлаар їйлчлэхээр дуудагдсан.
Дэд хууль ном Пэнтатукыг хамгийн оргил їед нь авчирдаг. Яагаад гэвэл Изральчууд Бурханаас єєрсдийнх євєг дээдэсд амлаж байсан газар нутагт нэвтрэн орж, Тїїний амласны дагуу Бурханы сонгон авсан їндэстэн болох гэж байгаа тэр їед ирцгээсэн байна. Тиймээс Мєшэх Бурханы хїмїїст ирээдїйнх нь дагах ёстой зарчмуудыг хэлж єгч байгаа нь уг номын гол утга юм. Энэ бїх зааварчилгаа нь Бурхан ба Изральчуудын хооронд байгуулсан гэрээ дээр їндэслэгдсэн байдаг.
ЭНЭ ГЭРЭЭНИЙ ГОЛ ЗЇРХ НЬ ХОЁР ТАЛЫН ОРОЛЦОГСОД БИЕ БИЕЭЭ БЇХ ЗЇРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАН, БИЕ БИЕДЭЭ ЇНЭНЧ БАЙХАД ОРШИНО.
Изральчуудын хувьд энэ зориулалт нь тэднээс Бурханаас єгєгдсєн бїхий л зїйлд 100 хувьд дагахыг шаардаж байсан юм. Энэхїї дагалт нь тэднийг материаллаг ивээлд болоод їндэстнийх нь аюулгїй байдалд хїргэх байсан юм. Харин їл дагалт нь тэднийг Эзэний амласан тэр газраас шахан гаргагдахад дагуулах байлаа. Тиймээс Мєшэх тэднийг Эзэнтэй байгуулсан тэр гэрээгээ дахин шинэчлэхэд уриалахдаа тэдний ємнє нэгэн эрхэм чухал сонголтыг бас тавьж єгсєн бєгєєд энэ нь їхэл амьдралын хооронд дахь, ивээл ба хараалын хооронд дахь сонголтын хувилбар байсан юм. ДХ 30:19.
“ЭЗЭНЭЭ ХАЙРЛА”
Энэ гэрээ хоёр багана дээр тогтох ёстой байсан ХАЙР ба ЇНЭНЧ байдал.
Гэрлэлт Шинэ эхнэр нєхрийн хооронд дахь тангараг, энэ тангараг нь хайр ба їнэнч байдал дээр їндэслэгддэг
ДХ 6:5, 11:13, 13:3, 30:6. Хайргїйгээр энэ гэрээ ямар ч утгагїй болно.
Изральчуудын хайр тєгс байж чадахгїй харин Эзэний хайр мєнхийнх гэдгийг хэлсэн. ДХ 4:37, 7:8, 10:15 Эзэн хайрласан учраас сонгосон, энэ хайр мєнхєд байх болно ДХ 5:10, 7:9
Хэдийгээр Эзэн тэднийг тєгс хайрлаж байгаа ч энэ нь ямагт ивээл байна гэсэн їг бус харин Изральчууд єєрсдєє Эзэнээ хайрлах ёстой бєгєєд їгїй бол шийтгэл ирэх болно гэдгийг хэлсэн ДХ 27:15_26, 28:15_68.
Тиймээс ДХ номонд хайр гэдэг ямар нэг сэтгэлийн хєдлєл гэдгээр тодорхойлогдоогїй. Энэ бол мэдрэмж биш. Харин хайр гэдэг бол Эзэний тэдэнд єгсєн хуулиудыг, заавруудыг даган амьдраснаар илэрхийлэгдэх ёстой байлаа. ХАЙР бол ДАГАЛТ ДХ 11:1, 5:10, 7:9, 10:12, 11:13,22, 19:9, 30:16.
“ЭЗЭНДЭЭ ЇНЭНЧ БАЙ”
Їнэнч байдал Зєвхєн Эзэндээ їйлчил гэсэн їг 5:5, Чєл 20:3.
1. Єєр бурхдыг бїї дага ДХ 6:14, 8:19, 11:28, 28:14, їйлчилж эсвэл мєргєн хїндэтгэж болохгїй ДХ 7:4, 16, 8:19, 11:16, 17:3, 28:14, 36, 64 etc, бєхийж болохгїй ДХ 8:19, 11:16, 17:3, 30:17 etc. Энэ бїхний цаана хїндэтгэгч хїндэтгїїлэгч хоёрын хооронд байдаг эзэн ба зарцын харилцаа байдаг. Нар сар ододыг мєргєж болохгїй гэж байдаг ДХ 4:19, 17:3.
2. Ханаанд байгаа єєр їндэстнїїдийн шїтлэгээс болгоомжил. Бїї дага ДХ 16:21_22, 18:14, яагаад гэвэл тэдгээр нь ЭЗэний ємнє бузар ДХ 12:31, 13:14, 17:4, 18:9, 20:18, тэднийг устга ДХ 7:5, 25, 12:2_3.
3. Хуурамч шїтээнийг бїї хий. ДХ 4:15_31.яагаад гэвэл тэдгээр нь бузар ДХ 7:25_26, 23:16, 27:15, 29:17.
4. Энэ бїх нь Эзэний уурыг хїргэнэ гэдгийг сануулсан. Хийгчэд нь Эзэний ємнє гэмтэй ДХ 4:25, 9:18, 17:2, 31:29, Эзэний уурыг хїргэнэ ДХ 4:25, 6:15, 7:4, 11:7, 29:24-29, хийгчид нь алагдах ёстой ДХ 6:15, 7:4, 13:15, 18:20 false prophets, бїх Изральчууд эсвэл устгагдана ДХ 13:12_16, 4:26_28, 29:24_28
В. Синайн Гэрээ.
Синай ууланд Бурхан ба Израильчуудын хооронд байгуулсан гэрээ нь Израильчуудын итгэлийн амьдралын хувьд тулгын бєгєєд суурийн чулуу болсон юм. Аврахаамтай байгуулсан тэр гэрээ нь Синай ууланд Аврахаамын їр удам болсон Израильчуудтай їргэлжлэн хийгдэж байгаа бєгєєд энэ нь Эзэний тїїний їр удмаар дамжин дэлхийн бїх їндэстэн ивээгдэнэ гэсэн амлалтын їргэлжлэл юм. Эзэн Израильчуудыг хайрлахын тулд эсвэл авралыг їзїїлэхийн тулд энэ гэрээг хийж байгаа бус, харин тэдэн їзїїлсэн хайр ивээлийн хариуд Тїїний сонгогдсон ард тїмэн ариун їндэстэн болон дуудагдсаны хувьд хэрхэн амьдрах ёстойг харуулсан гэрээ байлаа.
Их Эзэн тэдэнтэй гэрээ хийхдээ тухайн цаг їед эртний дорно дахины улсуудын дотор оршин байсан гэрээний загварыг їлгэрчлэн хийсэн нь Израильчуудад ойлгомжтой, тэдний сэтгэлд ойр байсан нь мэдээж.
Эртний Дорно Дахины гэрээний агуулга:
Гэрээ хэлэлцээр хийх явдал эртний дорно дахинд тїїх їїссэн цагаас нь эхлэн байсаар ирсэн байна. Судалгааны явцад дорно дахины хэлэлцээрийн їлгэр болох Хиттайтын гэрээ (the Hittite treaties), Есархаддоны хэлэлцээрїїд (the treaties of Esarhaddon), Сефарын Арамейн хэлэлцээр (the Aramaean treaty of Sefire) гэх мэт мэдээллїїдийг олж илрїїлсэн байдаг.
Хоёр хэлбэрийн гэрээ, хэлэлцээр оршин байсан байна. Їїнд, (1) хоёр талынхан ах дїїсийн барилдлагаатай болсон тэгш эрхийн хэлэлцээр, жишээ нь, Хаттусилис III (Hattusilis III ) ба Рамесес II (Rameses II) хоёрын хооронд байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээний нєхцєл шаардлагууд нь ихэвчлэн хил хоорондын тохиролцоо болоод оргосон боолуудыг эргэн єгєх тал дээр тогтдог байсан байна, (2) хамжлагын гэрээ буюу их хаан (эзлэгч хаан) хамжлага хаадуудтай хийдэг байсан гэрээ юм. Ихэвчлэн эдгээр гэрээнїїд доор дурдсан нєхцєл дээр суурилан хийгддэг байсан байна. Їїнд: оршил буюу их хааны нэр цолыг алдар хїндтэй нь тайлбарлан хэлсэн хэсэг, тїїхийн удиртгал буюу их хаан ба хамжлага хааны євєг дээдэс мєн энэ їеийнхэний хоорондох харилцааны тїїхийн дурдатгал, энэ дурдатгалд эзлэгч хаанаас хамжлага хаанд буюу эзлэгдэгчдийн нутагт хэрхэн энэрэнгїй, нигїїлсэнгїй хандсаныг тодорхойлсон байдаг. Їїний дараа хэлэлцээр гэрээний нєхцєл шаардлагууд бичигдсэн байдаг. Энэ хэсэгт жишээ нь Хиттайтаас гадна хэн нэг улстай харилцахгїй байх, бусад Хиттайтын хамжлага, хараат хїмїїстэй дайсагналцахгїй байх, дайны їед их хаанд яаралтай тусламж їзїїлэх, их хааны талаар ямар нэг хов жив сонсохгїй байх, хэрэв сонсвол нэн даруй мэдээлэх, хараат хаан ямар нэг боолыг нуухгїй байх, жилд нэг удаа хараат хаан их хаанд ирэн татвараа тєлєн, гэрээгээ дахин шинэчлэх гэх мэт ордог байсан. Нєхцєл шаардлагын дараагаар хараат хаан энэ бїх гэрээний хуулбарыг сїмд тавин байнга унших хэрэгтэй болдог тухай бичигдсэн. Їїний дараагаар эзлэгч их хааны бурхадын нэрсийн жагсаалтыг гарган, хэлэлцээрийг гэрчтэй болгон баталдаг байсан. Зарим їед тэнгэр газар, уулс, далай, гол гэх мэт байгалийн хїчин зїйлсийн нэрийг барин гэрч тавьдаг байсан байна. Хамжлагын гэрээ нь хараал ба ерєєлєєр тєгсдєг байсан байна. Хэлэлцээр зєрчигдєхєд тодорхой хэсэг хараал нь буух бєгєєд далдын ямар нэг хїч, эсвэл эзлэгч хааны албат цэрэг энэ бїх хараалыг авчирна хэмээн їздэг. Харин гэрээ сахигдсан їед, жишээлбэл, тїїний їр удам мєнхєд захирна хэмээх ерєєлийг бэлэгдсэн байдаг юм.
Синайн Гэрээнийн зохион байгуулалт:
Эртний Израильчуудын хувьд ч дээрх хэлбэрийн гэрээ хэлэлцээрїїд ямар нэг ангид зїйл байгаагїй. Хоёр хэлбэрийн гэрээ хоёулаа Хуучин Гэрээний олон хэсэгт дурдагдсан байдаг юм. Израиль ба Мидианчуудтай хийсэн гэрээ (ЕГ 18), Давид ба Хирамын хоорондын ах дїїсийн гэрээ (1 Хаант 5:1), Израиль ба Гибеончуудын хоорондын гэрээ (Иошуа 9-10).
Тиймээс Израильчууд гэрээ хэлэлцээрийн талаар тодорхой мэдлэгтэй байсан бєгєєд Эзэн ч энэхїї гэрээний загвараар Єєрийн ард тїмэнтэй гэрээ хийсэн нь Израильчууд ба Эзэний хоорондох харилцааг улам тод болгосон юм.
Жишээ болгон Дэд Хууль номыг харцгаая. Энэ Эзэний зарц Мєшэх гол зангилааг гартаа аван, Изральчуудад хандах урт хугацааны зааврыг єгч байгаа цаг їе байсан бєгєєд энэ нь тїїний хувьд хамгийн сїїлийн удаа єєрийн їгийг Изральчуудад хэлж байгаа юм. Мєшэх энэ цаг їе, боломжийг ашиглан, Изральчуудтай Синай уулан дээр байгуулсан тэр онцгой гэрээнд їнэнч байж амьдрахыг энэ шинэ їеийнхэнд хандан єєрийн їгийг мєн Эзэний зааврыг дамжуулан хэлсэн їгс юм. Тиймээс энэ номонд зєвхєн Эзэний їг зааврыг дамжуулж байгаа Мєшэхийн їгс бус, мєн Мєшэхийн єєрийнх нь онцгойлон захиж хэлсэн сургамж зааврыг тэмдэглэн їлдээсэн байдаг бєгєєд Мєшэхийн номлолууд гэж хэлж болно.
Дэд хууль ном дахь гэрээний харьцуулалт:
Дэд Хууль ба Эртний Дорно Дахины Гэрээ
Хамжлагын гэрээ |
Дэд Хууль |
|
|
Оршил |
1:1-5 |
Тїїхийн явц |
1:6 – 3:39 |
Ерєнхий нєхцєл |
4:1-40, 5:1-11:32 |
Нарийн нєхцєл |
12:1 – 26:19 |
Баримт єгїїлбэрїїд |
27:1-26 |
Гэрчлэгч нар |
|
Ивээл ба Хараал |
28:1-68 |
Египетээс Гарсан нь номын хувьд Синайн гэрээн зохион байгуулалт ингэж харагдаж болно. Їїнд:
19 р бїлэг
20 р бїлэг
21-23 р бїлэг Гэрээний Нєхцєлїїд
24 р бїлэг Гэрээг батлах їйлдлїїп
Гэрээг байгуулсан шалтгаан:
1. Эзэн бол Єєрийн ард тїмний Хаан юм
2. Израилийн ард тїмэн Их Эзэний ариун ард тїмэн болон тунхаглагдаж байна
3. Хоёр талын хариуцлагыг тодорхойлсон байгаа. Энэ нь ерєєл ба хараалын томъёололоор илэрхийлэгдэнэ
4. Израильчуудын Єєрийн Эзэнийг гэрчлэх ёстой
Гэрээг байгуулсаны їр дїн:
Гэрээ нь Израильчуудын итгэлийн амьдралд ямар їїрэг гїйцэтгэсэн бэ:
Г. Чєлєєлєлтийн тїїхийг ойлгох нь
Чєлєєлєлтийн їйл явц нь Израйлийг яг їндэстэн болгосон їйл явдал байсан бєгєєд їїгээр тэр даруй Синай дахь гэрээ буюу теокраси гарч ирсэн юм.
Египэтийн Зїїн Дэлтад Еврейчїїд суурьшсан 430 жил ( Чєл. 12:40-41) дараагаар буюу энэ нь 18-19р зууны Египэтчїїдийн боолчлолын Хаант засаглалын дараах їед ЕЭ Мосэд, тїїний ярих ам болсон Аароны хамтаар, Еврей боолчуудыг, Абрахам, Исаак, Яакобын удмыг Египетээс дагуулан гарган, амлагдсан газар болох Палестин дахь їндэстэн болгохоор дуудсан юм. (Чєл. 3-4). Хэдийгээр Фараоны тїр зуурын хїч чадал дайсагнал, мєн Израйлчуудын єєрсдийнх нь итгэлгїй байдал саад болж байсан боловч энэхїї амлалт биелэлээ олсон юм (Иош. 24). Энэ их тооны бїлэг хїмїїс буюу боолчууд тухайн їеийн тэр их хїчирхэг засаглалаас ямар ч їнэ тєлєєсгїйгээр чєлєєлєгдєн явна гэдэг бодоход ямар ч боломжгїй зїйл байсан юм. Хэдий тийм боловч ЕЭний єєрийнхєє ард тїмний тєлєє хийсэн байгалийн 9 сїйрэл болоод ер бусын аугаа хїч чадлыг нь илтгэсэн 10 дахь сїйрлийн эцэст Фараоны гараас Еврей боолчууд суллагдан Синай уул тийш аяллаа эхэлсэн юм.
Чєлєєлєлтийн їйл явц болсон цаг:
1 Хаант 6:1 д бичсэний дагуу Чєлєєлєлтийн їйл явц нь Соломон Изральд хаан ширээнд суусаны дєрєв дэхь жилээс даруй 480 жилийн ємнє болсон гэж тэмдэглэсэн байдаг. Соломоны хаанчлалын дєрєв дэхь жил нь МЭЄ 966 он гэж їзвэл Чєлєєлєлт нь МЭЄ 1446 онд болсон гэх магадлалтай байгаа юм. Шїїгчид номын 11:26д бичигдсэн “гурван зуун жил” гэсэн ишлэл нь дээрхи цаг їетэй тохирч байдаг байна. Хэдийгээр 18 дэхь Египэтийн хаанчлалын цаг їеийн бичиг энэ талаар тодорхой зїйл єгїїлээгїй ч сїїлийн їеийн судалгаагаар тухайн цаг їед амьдарч байсан Тутмос III, тїїний хїї Аминхотэр II (Thutmose III and his son Amunhotep II) нар Чєлєєлєлтийн їеийн фараон нар байсан гэж їзэх їндэслэлтэй байдаг байна.
Гэвч зарим талаар ЕГ 1:11 дээр гардаг Рамсэс хэмээх нэр олон судлаачдыг 19 дэхь хаанчлалын їеийн фараон Сэти I болон тїїний хїї Рамэсэс II нь Чєлєєлєлтийн їеийн дарангуйлагч нар байсан гэж їзэхэд хїргэдэг байна. Ханаан дахь зарим хотуудын сїйрсэн байдлыг судалсан архелогийн судалгаа нь Иошуагийн цэргїїд уг хотуудыг 13р зууны їед эзлэн авсан гэж дїгнэхэд хїргэдэг бєгєєд энэ нь Чєлєєлєлт МЭЄ 1290 онд болсон гэх баталгаа болж єгдєг байна.
Тиймээс яг хэзээ Чєлєєлєлтийн їйл явц болсон талаар яг тодорхой дїгнэлт, зєвшилцєєн гараагїй бєгєєд тїїхийн болоод Библийн судалгаа нь ямар ч байсан ЕЭний аугаа хїч чадлын дор олон зуун жилийн турш боолчлолд байсан Еврейчїїд Египэтийн тэр дарангуйлал, боолчлолоос чєлєєлєгдєн эрх чєлєєтэй, Эзэнд їйлчлэгч ард тїмэн болон сонгогдсон гэдэг нь гарцаагїй їнэн тїїх хэвээр байх болно.
Чєлєєлєлтийн зам:
Еврей боолчууд Ритом ба Рамэсэсээс чєлєєлєгдєн гарсан гурван янзын маршрутыг эрдэмтэд санал болгодог байна.
1. Палестины нутгаар дайрч єнгєрдєг хойд зам (13:17)
2. Дунд зам буюу Синайгаар дайран Бэршэба очих зам
3. Ємнєд чиглэл буюу Синайн их уулсын баруун бэлээр дамжин, зїїн ємнєд хэсгээр зорчих усаар хїрээлэгдсэн зам
Ємнєд чиглэлийн замыг олон эрдэмтэд хїлээн зєвшєєрдєг бєгєєд Библид бичигдсэн олон газар зїйн нэрс энэ чиглэлд таардаг байна. Гэвч яг аль хэсгээр Улаан Тэнгисийг гаталсан нь тодорхой бус байдаг юм (13:18, 14:2).
Чєлєєлєлтийн ач холбогдол:
Чєлєєлєлт нь Изральчуудад теологийн гол чухал суурийг тавьж єгсєн. Энэ теологи нь Эзэн Єєрийн нэрийг, Єєрийн зан чанарыг, Єєрийн чєлєєлєлтийг, Єєрийн хуулийг, мєн Тэрээр хэрхэн хїндлэлийг авах учиртайг хамтатган тодорхойлсон байдаг. Чєлєєлєлтийн їйл явц гэрээний анхны зуучлагч болох Мєсэгийн ажил ба томилолтыг тодорхойлон єгїїлсэн тєдийгїй сїмийн зэрэгтний їїрэг, зєнч эш їзїїлэгчдийн їїрэг зэргийг тодотгон гаргаж ирсэн бєгєєд ЕЭ ба Тїїний ард тїмний хоорондын харилцаа шинэ хэлбэр буюу Синайн гэрээгээр зохицуулагдах болсныг илтгэсэн байдаг.
Чєлєєлєлт нь Изральчуудад тэдний хїндэтгэгч Яавэ Эзэн хэн бэ гэдгийг маш тодорхой харуулсан тїїх болдог. 3, 6, 33-34 р бїлгїїдэд Эзэний зан чанаруудыг онцлон тэмдэглэсэн байдаг. Тїїний зєв шударга, їнэнч, єршєєнгїй, ариун гэх мэт хэнтэй ч зїйрлэшгїй шинж чанарыг гарган илэрхийлсэнээрээ чухал ач холбогдолтой болдог. Тиймээс Тїїний нэрийг мэднэ гэдэг нь Тїїнийг Єєрийг нь мєн Тїїний зан чанаруудыг мэднэ гэсэн їг юм (3:13-15, 6:3).
Чєлєєлєлтийн тїїх Яавэ Эзэн бол хэнтэй ч зїйрлэшгїй аугаа хїчирхэг, тїїхийг захирагч Эзэн гэдгийг илэрхийлдэг 15:11. Изралийн дарлагдаж байсан їе ч, Египэтэд ирсэн гамшиг ч Тїїний хяналтаас гадуур байгаагїй бєгєєд бїх Египэтчїїд, фараон ч, бїх Изральчууд ч Тїїний энэхїї гайхалтай хїч чадлыг бїгд єєрсдийн амьдрал дээр харцгаасан юм.
Чєлєєлєлтийн тїїх Эзэн Єєрийн гэрээг санан, Єєрийн хїмїїст анхаарал тавьдаг гэдгийг дахин гэрчилдэг 2:24. Олон зуун жилийн ємнє євєг дээдэст нь амлаж байсан амлалт нь ийнхїї биелэлээ олон, їр удам нь болсон Еврей боолчууд чєлєєлєгдєн Тїїнтэй хамт гэрээний эзэмшигч нар болцгоосон юм 3:15-17, 6:2-8, 19:3-8.
Чєлєєлєлтийн тїїх Авралын тїїх юм. “Чєлєєлєх” гэсэн їйл їг олон удаа хэрэглэгдсэн байдаг 6:6, 15:13. Авралын болоод Чєлєєлєлтийн тїїхийн гол судас нь 12р бїлэг дээр гардаг Дээгїїр єнгєрєх єгїїлэмж болон гэрээг батлан тамгалах явцыг харуулсан 24 р бїлгїїд дээр тус тус єгїїлэгддэг. Дээгїїр єнгєрєх баярын хурганы золиосын жинхэнэ биелэл нь Христ байсан талаар Паул 1 Кор 5:7 дээр єгїїлсэн байдаг. Иоган Баптист ч Есїсийг тэр хурга хэмээн хэлсэн байдаг Иоган 1:29.
Чєлєєлєлтийн тїїх Библи дэхь ёс суртахууны суурийг тавьсан байдаг. Библийн ёс суртахуун їндсэн суурь нь ЕЭний єгсєн арван хууль 20:1-17 бєгєєд 20-23 р бїлгїїд дээр бичигдсэн Гэрээний Номын захирамж тушаалууд нь энэхїї Эзэний єгсєн хууль, захирамжуудыг хэрхэн єдєр бїрийн амьдралдаа даган мєрдєх талаар илтгэн єгїїлсэн байдаг.
Чєлєєлєлтийн тїїх нь хїндэтгэх ёслолын теологийг бас хєндсєн байдаг. Номын тєгсгєл хэсэгт бичигдсэн Эзэнийг зєвєєр, ариунаар хїндэтгэх талаар олон хуудас дамжин бичигдсэн зїйлс нь хїмїїн бид Эзэнд алдрыг єргєн, Тїїнтэй насан турш мєнхєд зєв харьцаатай байхын утга учрыг илтгэсэн байдаг юм. Эзэн Єєрийн ард тїмний дунд нь оршин, алдрын суудалд Єєрийн ард тїмнээ удирдан чиглїїлэх нь Тїїний хїсэл бєгєєд энэ нь Тїїний алдрыг энэ дэлхийн бусад їндэстэнд гэрчлэл болгон илтгэх арга зам нь мєн байсан юм.
Чєлєєлєлтийн тїїх нь боолын дарлалд байсан Єєрийн ард тїмэнг Єєрийн хайр ба энэрэл, єршєєл ба амлалтаараа золин гаргасан аугаа хїчирхэг Яавэ Эзэний сїр жавхланг илтгэсэн тєдийгїй, чєлєєлєлтийн тїїхийн гол удирдагч байсан Мєсэ дэлхийн бїх хїмїїсийн авралын удирдагч Есїс Христийн дїрийг илтгэсэн юм. Эзэн єнєєдєр ч гэсэн чєлєєлєлтийг энэ дэлхийг байгаа хїмїїс бидэнд авчирдаг бєгєєд тэрхїї чєлєєлєлт нь, гэмээс гарах чєлєєлєлт гагцхїї энэ тэнгэрийн дор ганцхан єгєгдсєн Есїсийн нэрд итгэх явдал юм.
Чєлєєлєлтийн тїїх бусад номонд хэрхэн иш татагдсан бэ:
Шїїгчид 6:8-9, 13, 1 Сам 12:6-8, 1 Хаант 8:51, 2 Судар 7:22, Нех 9:9, Дуу 77:14-20, 78:12-55, 80:8, 106:7-12, 114, Хос 11:1, Иере 7:21-24, 11:1-8, 34:13, Дан 9:15, Евр 13:13.
3. Удирдлагын зарчим (6 цаг)
1. Залуу Мєсэ
2. Дуудагдсан Мєсэ
3. Удирдагч Мєсэ
4. Эцэг Мєсэ
1. Залуу Мєсэ.
ЕЭний аливаа ажилд удирдагч хїний хийх їїрэг ихээхэн хэмжээтэй байдаг. Эзэн єєрийн ард тїмнийг ямар нэгэн аргаар, ер бусын байдлаар дарлалаас чєлєєлєн, ямар ч хїний удирдлагагїйгээр Ханаан нутаг руу дагуулан аваачиж чадах байсан уу гэвэл чадах байсан. Гэвч Тэрээр тэгээгїй. Харин Єєрийн сонгосон удирдагчаар дамжуулан Єєрийн ард тїмнийг удирдан дагуулахаар сонгосон юм.
ЕГ ны 1р бїлэг аймшигт зарлиг єгєгдсєнєєр дуусдаг. Хэдэн мянган Еврей нялх хєвгїїд Нил мєрєнд хаягдсаныг тоолох аргагїй. Мєн хэдэн мянган Еврей хєвгїїд айлд єргїїлэн эсвэл хаа нэгтээ илгээгдсэнийг тоолж мэдэхгїй. Гэвч 2 р бїлэг нэгэн нялх хєвгїїн Леви овгийн нэгэн итгэмжит айлд тєрсєнєєр эхэлж байна. Хїїгийн хувь заяа тийм ч амар байгаагїй. Тїїний нялх амь дэнчин дээр байсан юм. Гэвч энэ хїї ирээдїйн аугаа удирдагч байсныг тэр їеийн хэдэн хїн таамаглаж байсан бол.
Эзэн єєрийн удирдагчаа илгээжээ. Хэн ч мэдээгїй байсан ч Эзэний гар болоод хамгаалалт энэ нялх хїї дээр байсан юм. Хїї єсєж торнин Египэтийн бїх боловсролд гаргууд суралцсан байна Їйлс 7:22.
Бидэнд олдож буй цаг боломжийн хирээр бид тухайн цаг їеийнхээ боловсрол, соёл зан заншил, эрдэмд суралцах хэрэгтэй байдаг. Эзэн хэзээ хэрхэн ашиглахыг мэдэхгїй ч, бидний зїрх сэтгэлд тєрсєн хїсэл бодол, мєрєєдєлдєє хїрэхийн тулд бид суралцах цагийг алдахгїй байх хэрэгтэй. Юу ч сурсан эрдэм болдог.
ЕГ 2:11-25. Залуу Мєсэ єєрийн ард тїмнийг єєрийн хїч чадлын дагуу бага болтугай ч чєлєєлєх хїсэл тїїнд байсан. Тэр єєрийн ард тїмэнд хайртай, тэднийхээ дарлал зовлонг ойлгохыг хичээгч нэгэн байсан нь сайшаалтай. Гэвч асуудлыг єєрийн хїч ухаанаар, єєрийн аргаар шийдэх гэж оролдох нь заримдаа бидэнд саад тотгорыг авчирдаг юм.
Зарим їед залуу удирдагч нар бид хэт яаруу, асуудлыг муйхар аргаар шийдэх гэж оролддог. Эр зориг амтагдаж болно, асуудлыг шийдчихнэ хэмээн зїрхэнд чинь багтаж болно, гэвч ихэнх їед тайван байдал, сэтгэлийн хєдєлгєєн бус харин Эзэнтэй харьцах харьцаа, хїлээлт их хэрэгтэй байдаг юм.
Залуу Мєсэ асуудалд тїргэдсэнээс болоод єєрийн єндєр суудлаа орхих хэрэгтэй болсон. Тэр цєл руу зугтсан. Харин цєлд Эзэн дараагийн дєчин жилийг тэсвэр тэвчээрийн сургууль болгон бэлдсэн байсан юм.
Зарим їед бид асуудлаас зугтаахыг ихэд боддог. Алдаа гаргасны дараа тэр асуудлаасаа бїрмєсєн ангижрахыг, дахин хэзээ ч тийм зїйлтэй зууралдахгїй хэмээн гутран цєл байгаа мэт амьдарч эхэлдэг. Бид амьдрал дээд суудлаас, хангамжтай байдлаас доош бууран, бидний зїрх сэтгэл амьдрал жинхэнэ хугаралд ордог. Залуу Мєсэгийн ард тїмнийхээ тєлєє гэсэн тэр сайхан сэтгэл хугарлаар тєгсдєг. Тэр ихэд гутран хїний газарт харь хїн болон амьдардаг. Харь хїн байж їзсэн хїн харь хїн байхын зовлонг ойлгох болно. Хоньчин байсан хїн хоньчлохын ухааныг, эрдмийг сурдаг. Египэтийн тансаг байдлаас зугтан харьд ирсэн залуу Мєсэгийн хувьд амьдрал нь хугаралд, сэтгэл нь гунихралд хїрсэн ч Эзэн тїргэн хурц зантай залуутай Єєрєє ажиллахаар тїїнд 40 жилийн амьдрал тэвчээрийн сургуулийг эхэлж байгаагаар 2р бїлэг дуусч байна.
2. Дуудагдсан Мєсэ
40 жилийн хоньчны их сургуулийг туулан єнгєрїїлж буй Мєсэг Эзэн Єєрийн ажилд дуудаж байгаагаар 3р бїлэг эхэлдэг.
Эзэний дуудлага хэзээ ирдэг вэ?
Мєсэ єнгєрсєн 40 жилийн хугацаанд хадам эцгийнхээ хонин сїргийг маллан амьдарч байлаа. Нэгэн цагт тэр єєрийн ард тїмний зовлон бэрхшээлийг харан санаа тавин єєрийн хїчээр аврах гэж оролдсон боловч бїтэлгїйдэн алс хол амьдрал хайн явах хэрэгтэй болсон. Гэвч 40 жилийн дараа Эзэний дуудлага тїїний эгэл жирийн амьдрал дунд гэв гэнэт санаанд нь ороо ч їгїй байхад ирж байна. Магадгїй Мєсэ єєрийгєє дахин хэзээ ч Изральчуудыг аврах ажилд оролцоно гэж бодоогїй байсан биз ээ. Харин Эзэний хувьд энэ 40 жилийн хугацаанд Мєсэд жинхэнэ хоньчины зїрх сэтгэл амьдралыг заан сургаж байсан жилїїд байсан юм.
Эзэний дуудлага амьдрал дунд ирдэг. Тэр Мєсэг хааны ордонд байхад дуудаагїй. Хэрэв тэгсэн бол Мєсэ ямар удирдагч байх байсан бол? Харин эгэл жирийн амьдрал дунд, хонины бэлчээрт Эзэний дуудлага ирж байна. Тэр биднийг хїмїїсийн жаргал зовлон, хїний амьдралын эрээн барааныг харж мэдээсэй гэж хїсдэг. Дуудлага авсан тэр цагт Мєсэ хонины бэлчээрт єєрийн ажлыг итгэл найдвартайгаар хийж байсан. Тэрээр Эзэнээс дуудлага авахын тєлєє эрж хайн тэмцээгїй, харин Эзэн єєрєє Мєсэг эхэлж энэ ажилдаа дуудсан.
Эзэний дуудлага Эзэний цагт ирдэг. Бид номын 2р бїлэгт харсан. Мєсэ залуу насандаа ард тїмнээ аврах гал халуун сэтгэлээр тэмцэл дунд орж байсан. Тїїний зїрх сэтгэл нь зєв байсан боловч Эзэний цаг хараахан биш байсан. Тїїнд амьдралын дасгал сургууль, хамгийн гол нь хоньчны зїрх сэтгэлийг олж авах хэрэгтэй байсан. Халуун сэтгэлээр дїїрэн байх нь нэг хэрэг ч, Эзэний цагийг хїлээн єєрийгєє тэр дуудлагандаа бэлтгэх нь удирдагч бидний хувьд чухал асуудлын нэг юм. Эзэний товлосон цагт Эзэн єєрєє биднийг дууддаг.
Эзэний дуудлага зїрх сэтгэлийн шийдвэртэй салшгїй холбоотой байдаг. 3:3-4 ишлэлийг харвал Мєсэ бут шатахгїй байгаагийн учрыг харахаар яг тэр цаг мєчдєє шийдвэр гарган эргэж харсан байдаг. Хэрэв тэр мєчид Мєсэ єєрийн хонин сїрэг рїїгээ эргэн харж, бутны учир утгыг олъё хэмээн шийдээгїй бол байдал яаж эргэх байсныг мэдэх аргагїй. Харин Мєсэ єєртєє шийдвэр гаргадаг. Яг одоо очиж їзье хэмээн шийддэг. Їїнийг, зїрх сэтгэлийнх нь тэр шийдвэрийг Эзэн хараад Мєсэг бутан дундаас дууддаг. Бидний хувьд ч гэсэн эргэн тойрон болж байгаа зїйлсдээ ямагт гуйлттайгаар хандаж байх хэрэгтэй. Эзэн ямар нэгэн їйл явдлаар дамжуулан юу хэлэх гэж байгааг, юуг ойлгуулах гэж байгааг ямагт ойлгон ухаарахыг хичээх хэрэгтэй.
Дуудлага авсан їед ямар асуудлууд гарч ирдэг вэ?
Эзэний ариун байдлыг ойлгох нь нэгдїгээр чухал зїйл юм. 3:5 дээр Эзэн єєрийн ариун байдлыг Мєсэд хамгийн тїрїїнд ойлгуулахаар тїїнтэй яриагаа эхэлсэн байдаг. Эзэний дуудлага бол ариун дуудлага юм. Эзэнд дуудагдана гэдэг ариун байдалд дуудагдаж байгаа хэрэг. Эзэний ариун байдлыг ойлгохгїйгээр Тїїний дуудлаганд їйлчилнэ гэдэг ойлголт байхад хэцїї юм.
Эзэний дуудлага ирэх тэр цагт єєрийнхєє талаар, єєрийгєє хэн бэ гэдгийг бодож эхэлдэг 3:11. Гэхдээ ихэнх цагт єєрийгєє эсрэгээр бодон, дуудлаганд тэнцэх хїн биш гэдгийг удирдагч болох гэж байгаа хїн єєртєє хїлээн зєвшєєрдєг. Гэвч Эзэн тєгс хїнийг дууддаггїй. Хїний нїдээр харахад дуудлаганд тэнцэх хїн нэг ч олдохгїй. Харин Эзэн єєр зїйлийг харж байдаг.
Эзэний дуудлага ирэхэд єєрийн чадварыг хэмжих асуудал гарч ирдэг 4:10. Мєсэ хэдийгээр Египетийн боловсролд сурч мэдсэн боловч Эзэний їйлчлэлд єєрийгєє тэнцэх хїн бус хэмээн бодож байсан. Эзэний ажлын гол хэсэг нь бидний ярианы чадварыг агуулдаг ч гэсэн Эзэн єєрєє бидэнд хїч єгнє гэдгээ амласан байдаг.
Эзэний дуудлага ирэхэд єєр хїнийг орондоо томилоосой хэмээн бодож, хариуцлагаас холдохыг боддог 4:13. Єєрийн дуудлага хариуцлагыг бид ухаарах хэрэгтэй байдаг. Мэдээж Эзэний ажил хариуцлагатай ажил.
Дуудлага аван биелїїлэхээр явахад юу хэрэгтэй байдаг вэ?
Баг хэрэгтэй 4:27-30. Хамтын ажил, нэгдсэн їйлчлэл бидэнд хэрэгтэй байдаг. 2 сая гаран хїмїїсїїдийг Египетийн тэр олон зуун жилийн боолчлолоос гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Энэ нь зєвхєн биеийн чєлєєлєлт бус, бас сїнсний чєлєєлєлт, сїнсний тулаанд орж байгаа асуудал юм. Мєсэ Аароны хамт, тэр хоёр Изралийн ахмадуудын хамт алсын хараа, дуудлагыг хуваалцан, ард тїмэн Эзэний ємнє хїндэтгэл їзїїлж байгаагаар 4р бїлэг дуусч байна.
Алсын хараа дуудлага Эзэн нэг хїнд єгдєг. Гэхдээ энэ дуудлага зєвхєн тэр хїний дуудлага бус харин Эзэн хамтын ажиллагааг хєгжїїлэн баг болон ажиллахыг хїсдэг. Алсын хараа дуудлагыг хэн нэгэн нь авдаг боловч хэрэгжїїлэгч нь баг хамт олон байдаг.
Яагаад дуудлагаа мэдэх хэрэгтэй вэ?
1. Эзэний хїслийг хамгийн тїрїїн мэддэг. Эзэн яг юуг юуны тєлєє хийхийг хїсч байгааг дуудлага бидэнд хэлдэг. Сургаалт Їгс 29:18 дээр алсын хараа байхгїй бол ард тїмэн мєхдєг гэж байдаг. Алсын хараа дуудлага байхгїй бол ард тїмэн замаа мэдэхгїй тєєрдєг.
2. Эзэн дуудлагаа єгсєн хїнд хїч чадлаа єгдєг. Дуудлага авсан тэр цагт Тїїний тєлєє ажиллах нь ямар ч боломжгїй мэт харагддаг. Гэвч Эзэн єєрєє хамт байхаа 3:12, єєрийн тусгай илэрхийллийг 3:14, зорилго чиглэлээ 3:15-22, хїч чадлаа 4:1-9, хамтран ажиллах багийг ч бїрдїїлж єгдєг 4:14-17.
3. Эзэний амлалт, Эзэний хамтын ажиллагаа дуудлагатай хамт ирдэг.
3. Удирдагч Мосэ
4. Эцэг Мосэ
Залуу Мосэ Дуудагдсан Мосэ Удирдагч Мосэ Эцэг Мосэ
0 – 40 нас 40 - 80 нас 80 – 120 нас 120 нас
Египет Мидианы цєл Синайн цєл Моаб
Египетийн Хоньчны ажил Ард тїмний Шинэ їеийг
Боловсрол Бэлтгэл їе хоньчин, зуучлагч бэлтгэгч
Бэлтгэлийн їе Дуудлага Удирдлага Залгамж їе
Сэтгэл санаа Алсын харааг Алсын харааг Алсын харааг
Биеийн бэлтгэл авах, євлєх хуваалцах шилжїїлэх
Зан чанар баг бїрдїїлэх гїйцэтгэх ивээл єгєх
ЕГ 2 ЕГ 3 – 4 ЕГ 5 – 40 ДХ 33 – 34
Эзэний ажилд олон жил єєрийгєє зориулан, Тїїний ард тїмэнг цєлд 40 жил удирдсан, аугаа удирдагч Мосэгийн хувьд єєрийн дуудагдсан ажлыг дуусгахаас ємнє хийх бас нэгэн чухал ажил байсан юм. Тэрээр удирдагчийн їїргийг гїйцэтгэн, насны эцэст энэ бїх ажлыг шилжїїлэн єгєх ажлыг хийж эхэлсэн юм. Тїїний хувьд залуу удирдагчийг бэлтгэн томилох, Эзэнээс авсан тэр тосолгоогоо дамжуулан єгєх нь маш чухал зїйл байлаа.
Эцэг Мосэгийн хувьд хийсэн гурван чухал зїйл байсан юм. Нэгдїгээрт залуу удирдагчийг бэлтгэх, хоёрдугаарт шинэ залгамж їеийг сургах, гуравдугаарт Эзэний ивээлийг ерєєн хїсэх.
Залуу удирдагчийг бэлтгэсэн нь. ЕГ 17:8 – 16 дээр Иошуад тушаал єгєн тулалдаанд оруулсан байна. Харин Мосэ єєрєє ард нь зогсон Эзэнээс зуучлан гуйж, дээлийнх нь захыг мушгиж суусан юм. ЕГ 24:12 – 18 дээр Мосэ залуу удирдагч Иошуаг сїнсний хувьд асар том хичээлд дагуулан ирж байна. Єєрийн Эзэнтэйгээ хэрхэн яаж харьцан, Эзэнтэй хэрхэн уулзаж, Тїїний оршихуйд хэрхэн амьдарч байдгийгаа зєвхєн Иошуад л амсуулж байна. 40 єдєр 40 шєнє Эзэнтэй хамт байн, майхан сїмийн талаарх зааварчилгааг авч байх тэр мєчїїдэд Иошуа Мосэтэй хамт байсан юм. ЕГ 32:15 – 18 тэр хоёр хамтдаа уулнаас буун ирж байна. 33:11 Иошуа ямагт Мосэгийн хамт байж эхэлсэн байна, єєрєєр хэлбэл тїїний дагалдагч болсон гэсэн їг. Тооллого 34:17 дээр Иошуа Эзэнээс шинэ їеийн удирдагч болон сонгогдож, ДХ 31:23 дээр Эзэнээс тослогдон, ДХ 34:9 дээр Мосэгээр томилогдсон байна.
Тэгэхээр удирдагч ажлаа орхиж болно, харин удирдлага алга болж болохгїй. Та ажлаа орхих цаг ирнэ, харин таны дуудлага їргэлжлэн явах ёстой. Иошуа 1:1 – 9 дээр Эзэн Иошуатай дахин ярин, Мосэтэй хамт байсны адил єєртэй нь хамт байна гэдгээ амласан юм.
Дэд Хууль ном бїхэлдээ шинэ їеийг Эзэний хуулинд сургаж байгаа талаар єгїїлдэг. Моабын талд, Эзэний амласан нутаг руу яг орохын ємнє єєрсдийнх нь аав ээжид нь єгєгдєж байсан тэр хууль тогтоомжуудыг дахин хоёр дахь їеийнхэнд бататган хэлэх, урамшуулан байгуулах ажил Мосэд ирсэн юм.
Удирдагчийн хувьд Мосэ єєрийн ард тїмний тєлєє зуучлан гуйж байсан юм. ЕГ 32:1-14 дээр Мосэ Эзэнээс ирэх байсан уур хилэнгийн аягыг єєрийн ард тїмнээс холдуулахын тєлєє залбиран гуйж байна. ДХ 33 дээр нас барахынхаа ємнє эцэг Мосэ Эзэний ивээлийг адислан ерєєсєн гуйлт байдаг.
А. Номын бїтэц ба зохион байгуулалт
T.D. Alexander ``Exodus`` in New Bible Commentary
1:1 – 2:25 Египет дэхь Изральчууд
3:1 – 15:21 Египетээс чєлєєлєгдсєн нь
3:1 – 4:23 Мосэ Мидианд
4:25 – 31 Мосэ Ааронтай уулзсан нь
5:1 – 6:13 Мосэгийн Фараонтай тулгарсан эхний уулзалт
6:14 – 27 Мосэ ба Аароны удмын бичиг
6:28 – 7:7 Мосэд ирсэн тэнгэрлэг баталгаа
7:8 – 11:10 Египет дэхь гайхамшигт тэмдэгїїд
12:1 – 41 Дээгїїр єнгєрєх баяр
12:42 – 50 Дээгїїр єнгєрєх баярыг тэмдэглэх зааврууд
12:51 – 13:16 Дээгїїр єнгєрєх баярыг ямагт санан дурсах тухай зааврууд
13:17 – 22 Египетээс гарсан аялалын эхний алхам
14:1 – 31 Египет армийн ялагдал
15:1 – 21 Изральчууд Бурханы хїч чадлыг магтсан нь
15:22 – 18:27 Изральчууд тэнгэрлэг удирдлагын дор
15:22 – 17:7 Хїмїїс хоол ундныхаа тєлєє їглэсэн нь
17:8 – 16 Амалекчуудын ялагдал
18:1 – 27 Иетрогийн зочлол
19:1 – 24:11 Гэрээний їндэслэл
19:1 – 15 Гэрээний бэлтгэл
19:16 – 25 Бурхан Изральчуудын ємнє Синай ууланд їзэгдсэн нь
20:1 – 21 Бурхан хїмїїстэй шууд ярилцсан нь
20:22 –26 Тахил єргєх талаарх зааварчилгаа
21:1 – 23:33 Гэрээний ном
24:1 – 2 Ууланд ирэх талаарх Бурханы урилга
24:3 – 11 Гэрээний зєвшилцєл
24:12 – 31:18 Ариун газрыг барих зааварчилгаа
24:12 – 18 Мосэ Бурханы оршихуйд дуудагдсан нь
25:1 – 27:21 Майхан сїмтэй холбоотой нарийн тодотгол
28:1 – 29:46 Сїмийн зэрэгтэнтэй холбоотой нарийн тодотгол
30:1 – 31:18 Майхан сїм ба Саббат єдєртэй холбоотой нэмэгдэл зааврууд
32:1 – 34:35 Гэрээ зєрчигдєж, гэрээ шинэчлэгдсэн нь
32:1 – 33:6 Кэмп дэхь эсэргїїцэл
33:7 – 34:35 Мосэ хїмїїсийн тєлєє зуучлан гуйсан нь
35:1 – 40:38 Майхан сїмийн байгууламж ба босголт
35:1 – 36:7 Майхан сїмийг барихад бэлтгэсэн нь
36:8 – 39:31 Майхан сїмийн дуусгал ба сїмийн зэрэгтний ємсгєл
39:32 – 43 Мосэ ажлуудыг шалгасан нь
40:1 – 33 Майхан сїмийг босгосон нь
40:34 – 38 Их Эзэний алдар майхан сїмийг дїїргэсэн нь
Paul R. House ``Old Testament Theology`` IVP, 1998.
Чєлєєлдєг бас зааварчилдаг цорын ганц Бурхан
1р хэсэг “Чєлєєлєлт” 1 – 18 р бїлэг
Хардаг бас санадаг Бурхан 1 – 2р бїлэг
Илэрхийлдэг, дууддаг, амладаг Бурхан 3 – 4 р бїлэг
Изралийг чєлєєлєгч Бурхан 5:1 – 15:21
Чєлєєлєгсдийг дэмжигч Бурхан 15:22 – 18:27
2 р хэсэг “Гэрээ” 19 – 24 р бїлэг
Трансэндэнт Бурхан 19 р бїлэг
Изральтай гэрээ хийгч Бурхан 20 – 24 р бїлэг
3 р хэсэг “Майхан сїм” 25 – 31 р бїлэг
Изральтай оршигч Бурхан 25 – 27 р бїлэг
Зуучлагч нарыг дуудагч, уулзагч Бурхан 28 – 31 р бїлэг
4 р хэсэг “Алтан тугал” 32 – 34 р бїлэг
Хардалт нь ариун байгч Бурхан 32 р бїлэг
Итгэлтэйгээр оршигч Бурхан 33 р бїлэг
Дахин байгуулагч Бурхан 34 р бїлэг
5 р хэсэг “Майхан сїмийн байгууламж” 35 – 40 р бїлэг
Дагагчдад хїч єгєгч Бурхан 35 – 39 р бїлэг
Дагагчидтай байгч Бурхан 40 р бїлэг